Хувилбар: 1.0

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

Энэхүү үйлчилгээний нөхцөлийн зорилго нь Мобиком Корпораци ХХК-ийн Tribe аппликэйшнийг ашиглахтай холбоотой харилцааг зохицуулахад оршино. Tribe-ийг ашиглах явцад талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлага болон үүнтэй холбоотой бусад харилцааг зохицуулна.

1.Энэхүү үйлчилгээний нөхцөлд дор дурдсан Нэр томьёог дараах утгаар ойлгоно:

1.1.“Үйлчилгээ үзүүлэгч” гэж Tribe аппликэйшн болон Facebook, Instagram зэрэг цахим хуудсаар дамжуулан хэрэглэгчдэд үзүүлж буй бүртгэл, арга хэмжээ үүсгэх, оролцох, цаг сонгох, мэдэгдэл хүлээн авах, төлбөр төлөх, харилцах болон бусад холбогдох үйл ажиллагааг хэлнэ.

1.2.“Хэрэглэгч” гэж Tribe -д бүртгэл үүсгэсэн, эсхүл үйлчилгээг ашиглаж буй хувь хүн, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгчийг хэлнэ.

1.3.“Зохион байгуулагч” гэж Tribe дээр арга хэмжээ, уулзалт, эвент, санал асуулга, цаг товлолт үүсгэж буй хэрэглэгчийг хэлнэ.

1.4.“Оролцогч” гэж Зохион байгуулагчийн үүсгэсэн арга хэмжээ, уулзалт, цаг товлолтод оролцохоор бүртгүүлсэн хэрэглэгчийг хэлнэ.

1.5.“Арга хэмжээ” гэж Tribe дээр үүсгэсэн онлайн болон офлайн уулзалт, эвент, сургалт, цугларалт, санал асуулга, цаг товлох үйл ажиллагааг хэлнэ.

1.6.“Хувийн мэдээлэл” гэж хэрэглэгчийг шууд болон шууд бусаар тодорхойлох боломжтой мэдээллийг хэлнэ.

1.7.“Мэдээлэл хариуцагч” гэж Tribe үйлчилгээг эрхлэн явуулж буй Мобиком Корпораци ХХК буюу хувийн мэдээллийг цуглуулах, ашиглах, боловсруулах зорилго, нөхцөлийг тодорхойлогч этгээдийг хэлнэ.

1.8.“Гуравдагч этгээд” гэж төлбөр тооцоо, сервер, мэйл хүргэлт, газрын зураг, аналитик, баталгаажуулалт зэрэг үйлчилгээг үзүүлэхэд шаардлагатай туслан гүйцэтгэгч, үйлчилгээ үзүүлэгч байгууллагыг хэлнэ.

1.9.ДАН баталгаажуулалт” гэж хэрэглэгчийн бүртгэл, нэвтрэлт, админ эрх, эсхүл тодорхой үйлдлийг баталгаажуулах зорилгоор ашиглагдах төрийн цахим танилт, баталгаажуулалтын үйлчилгээг хэлнэ.

2.Үйлчилгээний ерөнхий нөхцөл

2.1.Tribe нь хэрэглэгчдэд арга хэмжээ үүсгэх, оролцогч бүртгэх, цаг товлох, санал авах, мэдэгдэл илгээх, төлбөрийн мэдээлэл удирдах болон холбогдох бусад боломжийг олгоно.

2.2.Tribe нь үйлчилгээг тасралтгүй, найдвартай үзүүлэхийг эрмэлзэх боловч интернет сүлжээ, хэрэглэгчийн төхөөрөмж, гуравдагч этгээдийн систем, давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан үйлчилгээ түр хугацаанд саатаж болзошгүй.

2.3.Tribe нь үйлчилгээний аюулгүй байдал, хэвийн ажиллагаа, хэрэглэгчийн мэдээллийн нууцлалыг хангах зорилгоор техникийн шинэчлэл, засвар үйлчилгээ, хязгаарлалт хийж болно.

2.4.Зарим үйлчилгээ нь төлбөртэй байж болох бөгөөд төлбөртэй үйлчилгээний нөхцөл, үнэ, төлбөрийн хэлбэрийг Tribe аппликейшн болон tribe.mn вебсайтаар хэрэглэгчид ил тод мэдээлнэ. Хэрэглэгч төлбөртэй үйлчилгээний нөхцөл, үнэ зэргийг хүлээн зөвшөөрч байгаа тохиолдолд үйлчилгээ авах боломжтой.

2.5.Tribe нь хэрэглэгчийн байршуулсан контентоос дараах шинж чанартай агуулгыг өөрөө илрүүлсэн, эсхүл бусад хэрэглэгчээс ирүүлсэн гомдлыг хянан үзэх явцад тогтоосон тохиолдолд тухайн контентыг буулгах, хязгаарлах, эсхүл хэрэглэгчийн эрхийг түдгэлзүүлэх, цуцлах хүртэлх шаардлагатай арга хэмжээ авах эрхтэй:

а) хууль тогтоомж зөрчсөн, эсхүл эрх бүхий байгууллагаас хориглосон агуулга;

б) хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт, үзэн ядалтыг өдөөсөн агуулга;

в) хүүхдийн эсрэг хүчирхийлэл, садар самуун, хүүхдийг гэм хорт нөлөөнд өртүүлэхтэй холбоотой аливаа төрлийн агуулга (энэ төрлийн зөрчлийг Tribe тэг тэвчээртэйгээр хориглох бөгөөд илрүүлсэн тохиолдолд яаралтай устгаж, шаардлагатай бол эрх бүхий байгууллагад мэдэгдэнэ);

г) архи, согтууруулах ундаа, мансууруулах бодис болон бусад хуулиар хязгаарлагдсан бүтээгдэхүүнийг сурталчилсан, борлуулсан, эсхүл насанд хүрээгүй хэрэглэгчид чиглэсэн агуулга;

д) садар самуун, порнограф шинж чанартай агуулга;

е) залилан, мэдээлэл тараах, худал мэдээлэл түгээх зорилготой агуулга;

ж) гүтгэлэг, доромжлол, нэр төр хүндийг гутаах агуулга.

Дээрх зөрчлүүд илэрсэн тохиолдолд Tribe нь урьдчилан мэдэгдэлгүйгээр контентыг хасах, хэрэглэгчийн бүртгэлийг хязгаарлах эсхүл цуцлах эрхтэй бөгөөд ноцтой зөрчлийн хувьд (тухайлбал хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй холбоотой) эрх бүхий байгууллагад мэдээлэх үүрэгтэй.

3.Бүртгэл ба хэрэглэгчийн эрх

1.1Хэрэглэгч үйлчилгээг ашиглахын тулд өөрийн мэдээллийг үнэн зөв, бүрэн оруулж бүртгэл үүсгэнэ.

1.2Хэрэглэгч өөрийн бүртгэлийн мэдээлэл, нууц үг, нэвтрэх эрхийн нууцлал, аюулгүй байдлыг өөрөө хариуцна.

1.3Хэрэглэгч өөрийн бүртгэлээр хийгдсэн аливаа үйлдэл, үүсгэсэн арга хэмжээ, илгээсэн урилга, оруулсан мэдээлэл, төлбөрийн үйлдлийг хариуцна.

1.4Хэрэглэгч нь төлбөртэй арга хэмжээ зохион байгуулах шаардлагатай тохиолдолд ДАН системээр өөрийн мэдээллийг баталгаажуулах үүрэгтэй.

1.5Tribe нь хэрэглэгчийн оруулсан мэдээлэл худал, хууль бус, бусдын эрхийг зөрчсөн, эсхүл Үйлчилгээний нөхцөлийг зөрчсөн гэж үзвэл бүртгэлийг түдгэлзүүлэх, хязгаарлах, устгах эрхтэй.

2.Техникийн шаардлага

Tribe-г ашиглахын тулд дараах нөхцөл шаардлагатай. Үүнд:

2.1Интернетэд холбогдох боломжтой ухаалаг утас, таблет, компьютер эсхүл бусад төхөөрөмж.

2.2Тогтвортой интернет холболт.

2.3Tribe аппликэйшний хамгийн сүүлийн хувилбар эсхүл орчин үеийн веб хөтөч суулгасан байх

2.4Идэвхтэй имэйл хаяг эсхүл утасны дугаар.

2.5Төлбөртэй үйлчилгээ ашиглах бол хүчинтэй төлбөрийн хэрэгсэл.

3.Зохион байгуулагчийн эрх, үүрэг

3.1Зохион байгуулагч арга хэмжээний нэр, тайлбар, огноо, цаг, байршил, оролцогчийн тоо, оролцох нөхцөл болон бусад мэдээллийг үнэн зөв оруулах үүрэгтэй.

3.2Зохион байгуулагч арга хэмжээнд өөрчлөлт орсон, цуцлагдсан, хойшлогдсон тохиолдолд оролцогчдод боломжит хугацаанд мэдэгдэх үүрэгтэй.

3.3Зохион байгуулагч өөрийн үүсгэсэн арга хэмжээний агуулга, зохион байгуулалт, оролцогчидтой харилцах үйл ажиллагааг хариуцна.

3.4Зохион байгуулагч хууль бус, ёс зүйгүй, бусдын эрхийг зөрчсөн, залилангийн шинжтэй, төөрөгдүүлсэн арга хэмжээ үүсгэхийг хориглоно.

3.5Зохион байгуулагч оролцогчдын хувийн мэдээллийг зөвхөн тухайн арга хэмжээг зохион байгуулах зорилгоор ашиглах бөгөөд хууль бусаар бусдад дамжуулах, сурталчилгаанд ашиглах, задруулахыг хориглоно.

4.Оролцогчийн эрх, үүрэг

4.1Оролцогч арга хэмжээнд бүртгүүлэхдээ үнэн зөв мэдээлэл өгөх үүрэгтэй.

4.2Оролцогч тухайн арга хэмжээний нөхцөл, зохион байгуулагчийн заавар, Tribe-ийн үйлчилгээний нөхцөлийг дагаж мөрдөнө.

4.3Оролцогч бусад хэрэглэгч, зохион байгуулагч, Tribe-ийн системд саад учруулахгүй, хууль бус, доромжилсон, ялгаварласан, бусдын эрхийг зөрчсөн үйлдэл гаргахгүй байх үүрэгтэй.

4.4Оролцогч өөрийн бүртгүүлсэн арга хэмжээнд оролцох боломжгүй болсон тохиолдолд боломжтой бол бүртгэлээ цуцлах эсхүл зохион байгуулагчид мэдэгдэх үүрэгтэй.

5.Хориглох үйлдэл

Хэрэглэгч дараах үйлдэл хийхийг хориглоно. Үүнд:

5.1Хууль зөрчсөн, хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт, садар самуун, залилан, гүтгэлэг, доромжлол болон бусад хэлбэрээр бусдын эрхийг зөрчсөн агуулга бүхий мэдээлэл нийтлэх.

5.2Бусдын хувийн мэдээлэл, зураг, бичлэг, холбоо барих мэдээллийг зөвшөөрөлгүйгээр, эсхүл зөвшөөрснөөс бусад хэлбэр, зорилгоор ашиглах.

5.3Tribe-ийн системд зөвшөөрөлгүй нэвтрэх, халдах, эвдэх, саатуулах, ачаалал үүсгэх, вирус, хортой код тараах.

5.4Бусдын бүртгэл ашиглах, өөрийгөө бусдаар төлөөлүүлэх, хуурамч мэдээлэл оруулах.

5.5Tribe-ийн зөвшөөрөлгүйгээр үйлчилгээг хуулбарлах, дахин худалдах, код хуулбарлалт хийх, автомат bot ашиглах.

5.6Арга хэмжээний оролцогчдын мэдээллийг зөвшөөрөлгүй татаж авах, цуглуулах, хадгалах, гуравдагч этгээдэд дамжуулах.

6.Төлбөр, буцаалт

6.1Tribe-ийн зарим үйлчилгээ төлбөртэй байж болох ба төлбөртэй үйлчилгээний мэдээллийг хэрэглэгчдэд урьдчилан таницуулна.

6.2Төлбөрийг Monpay болон Tribe-ийн дэмждэг бусад төлбөрийн хэрэгслээр гүйцэтгэж болно.

6.3Tribe нь хэрэглэгчийн банкны картын бүтэн дугаар, CVV зэрэг эмзэг төлбөрийн мэдээллийг өөрийн серверт хадгалахгүй.

6.4Төлбөрийн буцаалт, цуцлалт, нөхөн олголтын нөхцөлийг Monpay болон бусад төлбөрийн системүүдийн гомдол шийдвэрлэх үндсэн нөхцөлийн дагуу тодорхойлно.

6.5Зохион байгуулагч өөрийн үүсгэсэн төлбөртэй арга хэмжээний буцаалт, цуцлалтыг өөрөө хариуцна.

7.Оюуны өмч

7.1Tribe нэр, лого, домэйн, дизайн, программ хангамж, системийн бүтэц, контент болон холбогдох бүх эрх нь Tribe буюу Мобиком Корпораци ХХК-ийн өмч байна.

7.2Хэрэглэгч Tribe-ийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр аппликэйшний аливаа хэсгийг хуулбарлах, өөрчлөх, түгээх, худалдах, дахин ашиглахыг хориглоно.

7.3Хэрэглэгчийн оруулсан арга хэмжээний мэдээлэл, зураг, тайлбар, контентын эрх тухайн хэрэглэгчид үлдэх боловч Tribe нь үйлчилгээг үзүүлэх, арга хэмжээг харуулах, мэдэгдэл илгээх, техникийн боловсруулалт хийх зорилгоор уг мэдээллийг ашиглах эрхтэй байна.

7.4Хэрэглэгч бусдын зохиогчийн эрх, барааны тэмдэг, нэр төр, хувийн мэдээлэл болон бусад эрхийг зөрчсөн контент оруулахгүй байх үүрэгтэй.

8.Хариуцлага

8.1Tribe нь Үйлчилгээг хэвийн, аюулгүй ажиллуулахыг эрмэлзэх боловч дараах нөхцөлд үүссэн хохирол, сааталд хариуцлага хүлээхгүй. Үүнд:

8.1.1Хэрэглэгчийн төхөөрөмж, интернет холболт, аппликейшний тохиргоо, хэрэглэгч нэвтрэх мэдээллийн нууцлалаа алдсан зэрэг хэрэглэгчээс шалтгаалан үүссэн асуудал.

8.1.2Гуравдагч этгээдийн төлбөр, мэйл, hosting, газрын зураг, нэвтрэлт, баталгаажуулалтын системийн саатал.

8.1.3Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл, төрийн байгууллагын шийдвэр, цахилгаан, сүлжээ, дэд бүтцийн доголдол.

8.1.4Зохион байгуулагч болон оролцогчдын хооронд үүссэн маргаан, арга хэмжээний чанар, агуулга, зохион байгуулалттай холбоотой асуудал.

8.1.5Үйлчилгээ үзүүлэгчээс шууд шалтгаалаагүй бусад бүхий л нөхцөл байдал.

8.2Хэрэглэгч Үйлчилгээний нөхцөлийг зөрчсөнөөс Tribe болон гуравдагч этгээдэд хохирол учруулсан бол тухайн хохирлыг хариуцна.

8.3Үйлчилгээ үзүүлэгч нь хэрэглэгчийн хууль бус үйлдэл, зохион байгуулагчийн оруулсан мэдээлэл, арга хэмжээний агуулга, хэрэглэгч хоорондын харилцааг бүрэн хянах үүрэг хүлээхгүй.

8.4Хэрэглэгч бусдын оюуны өмчийг зөвшөөрөлгүй ашигласнаас үүдэн гарсан аливаа шаардлагыг бие даан хариуцна.

9.Хувийн мэдээлэл

9.1 Tribe нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн дагуу цуглуулж, ашиглаж, боловсруулж, хамгаална.

9.2 Хувийн мэдээлэл боловсруулах дэлгэрэнгүй нөхцөлийг энэхүү үйлчилгээний нөхцөлийн салшгүй хэсэг болох Мэдээллийн эзний зөвшөөрөлд тусгана.

9.3 Хэрэглэгч энэ Үйлчилгээний нөхцөл болон Мэдээллийн эзний зөвшөөрөлтэй танилцаж, зөвшөөрснөөр Үйлчилгээг ашиглана.

10.Гомдол, санал хүсэлт

10.1 Хэрэглэгч Үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлт, гомдлыг дараах сувгаар илгээж болно:

Имэйл: support.tribe@gmail.com ; hello@tribe.mn ; tribe@mobicom.mn Вэбсайт: https://tribe.mn

10.2 Гомдолд хэрэглэгчийн нэр, холбоо барих мэдээлэл, асуудлын тайлбар, холбогдох нотлох баримтыг хавсаргасан байна.

10.3 Tribe нь гомдлыг хүлээн авснаас хойш боломжит хугацаанд шалгаж, хэрэглэгчид хариу өгнө.

11.Нөхцөлд өөрчлөлт оруулах

11.1 Tribe нь үйлчилгээний нөхцөлд хэдийд ч өөрчлөлт оруулах эрхтэй ба өөрчлөлт орсон тохиолдолд хэрэглэгчдэд танилцуулна.

11.2 Томоохон өөрчлөлт орсон тохиолдолд Tribe нь аппликэйшн, цахим хуудас, имэйл эсхүл бусад боломжит сувгаар хэрэглэгчид мэдэгдэнэ.

11.3Хэрэглэгч өөрчлөлт оруулсан үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд үйлчилгээг ашиглахаа зогсоох, бүртгэлээ устгах эрхтэй.

11.4 Өөрчлөлт хүчин төгөлдөр болсны дараа хэрэглэгч үйлчилгээг үргэлжлүүлэн ашиглавал шинэчилсэн нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.

12.Маргаан шийдвэрлэх

12.1Энэхүү Үйлчилгээний нөхцөлтэй холбоотой харилцааг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу зохицуулна.

12.2 Талууд аливаа маргааныг эвийн журмаар шийдвэрлэхийг эрмэлзэнэ.

Эвийн журмаар шийдвэрлэх боломжгүй тохиолдолд маргааныг Монгол Улсын харьяалах шүүхээр шийдвэрлүүлнэ.