МЭДЭЭЛЛИЙН ЭЗНИЙ ЗӨВШӨӨРӨЛ
Энэхүү Мэдээллийн эзний зөвшөөрөл нь Tribe аппликэйшн болон https://tribe.mn цахим хуудсаар дамжуулан үйлчилгээ авах үед таны хувийн мэдээллийг хэрхэн цуглуулах, ашиглах, хадгалах, хамгаалах, дамжуулах болон устгах талаар тайлбарлана.
Tribe нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн хүрээнд боловсруулна.
1.Бидний цуглуулах мэдээлэл
Tribe нь Үйлчилгээг үзүүлэх зорилгоор дараах төрлийн мэдээллийг цуглуулж болно.
1.1.Бүртгэлийн мэдээлэл
•Овог, нэр;
•Утасны дугаар;
•Имэйл хаяг;
•Нэвтрэх нэр;
•Нууц үг;
•Профайл зураг;
•Дэлгэцийн нэр;
•ДАН системийн баталгаажуулалтын үр дүн;
•Байгууллага, албан тушаал зэрэг хэрэглэгчийн өөрөө оруулсан нэмэлт мэдээлэл.
•Нууц үгийг системд шууд харагдах хэлбэрээр хадгалахгүй бөгөөд техникийн боломжит хамгаалалтын арга хэрэгслийг ашиглан хадгална.
1.2.Арга хэмжээ болон оролцооны мэдээлэл
•Арга хэмжээний нэр, тайлбар, зураг, байршил, огноо, цаг;
•Арга хэмжээ үүсгэсэн, бүртгүүлсэн, оролцсон мэдээлэл;
•Оролцогчийн хариу, санал, боломжтой цагийн сонголт;
•Уригдсан хэрэглэгчдийн мэдээлэл;
•Арга хэмжээтэй холбоотой чат, сэтгэгдэл, мэдэгдлийн мэдээлэл;
1.3.Байршлын мэдээлэл
Хэрэглэгч өөрөө зөвшөөрсөн тохиолдолд Tribe нь арга хэмжээний байршил, газрын зураг, ойролцоох арга хэмжээ, чиглүүлэг зэрэг үйлчилгээнд зориулан хэрэглэгчийн төхөөрөмжийн байршлын мэдээллийг ашиглаж болно.
1.4.Төхөөрөмж болон хэрэглээний мэдээлэл
•Төхөөрөмжийн төрөл;
•Үйлдлийн систем;
•Аппликэйшний хувилбар;
•IP хаяг;
•Хандалтын огноо, цаг;
•Алдааны лог;
•Үйлчилгээ ашиглалтын статистик;
•Cookies болон local storage (төхөөрөмж дээр хадгалагдсан аппликэйшний мэдээлэл) мэдээлэл.
1.5.Төлбөрийн мэдээлэл
Төлбөртэй үйлчилгээ ашиглах үед төлбөрийн гүйлгээний мэдээлэл боловсруулагдаж болно. Төлбөрийн мэдээллийг Monpay болон Tribe-ын дэмждэг төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч боловсруулна.
Tribe нь хэрэглэгчийн банкны картын бүтэн дугаар, CVV зэрэг эмзэг төлбөрийн мэдээллийг өөрийн серверт хадгалахгүй.
2.Мэдээлэл цуглуулах зорилго
Tribe нь хэрэглэгчийн мэдээллийг дараах зорилгоор ашиглана. Үүнд:
2.1.Бүртгэл үүсгэх, хэрэглэгчийг таних, нэвтрүүлэх.
2.2.Арга хэмжээ үүсгэх, удирдах, оролцогч бүртгэх.
2.3.Урилга, баталгаажуулалт, мэдэгдэл, сануулга илгээх.
2.4.Төлбөртэй үйлчилгээ, захиалга, гүйлгээний мэдээлэл боловсруулах.
2.5.Хэрэглэгчийн хүсэлт, гомдол, саналд хариу өгөх.
2.6.Үйлчилгээний аюулгүй байдал, залилангаас сэргийлэх, зөвшөөрөлгүй хандалтыг илрүүлэх.
2.7.Аппликэйшний ажиллагаа, хэрэглээ, алдааг шинжлэх, сайжруулах.
2.8.Хууль тогтоомж, эрх бүхий байгууллагын шаардлагыг биелүүлэх.
2.9.Хэрэглэгч зөвшөөрсөн тохиолдолд маркетинг, шинэ үйлчилгээ, арга хэмжээний мэдээлэл хүргэх.
3.Мэдээлэл харагдах байдал
3.1.Оролцогчид тухайн арга хэмжээний хүрээнд бусад оролцогчийн нэр, зураг, хариу, боломжтой цагийн сонголт зэрэг тодорхой мэдээллийг харж болно.
3.2.Зохион байгуулагч нь өөрийн үүсгэсэн арга хэмжээнд бүртгүүлсэн хэрэглэгчдийн нэр, холбоо барих мэдээлэл, хариу, бүртгэлийн төлөв зэрэг мэдээллийг харах боломжтой.
3.3.Хэрэглэгч өөрийн профайл болон арга хэмжээний харагдах байдлыг аппликэйшний боломжит тохиргооны хүрээнд удирдах боломжтой.
3.4.Хэрэглэгчийн олон нийтэд харагдах хэсэгт өөрөө оруулсан мэдээлэл бусад хэрэглэгчид харагдаж болохыг зөвшөөрч байгаа болно.
4.Мэдээлэл гуравдагч этгээдэд дамжуулах
Tribe нь хэрэглэгчид Үйлчилгээг үзүүлэхэд шаардлагатай хэмжээнд дараах гуравдагч этгээдэд мэдээлэл дамжуулахыг зөвшөөрч байгаа болно. Үүнд:
4.1.Сервер, cloud hosting, хадгалалт, өгөгдлийн сангийн үйлчилгээ үзүүлэгч.
4.2.Имэйл, SMS, push notification хүргэлтийн үйлчилгээ үзүүлэгч.
4.3.Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч, үүнд Monpay болон бусад дэмжигдэх төлбөрийн систем.
4.4.Газрын зураг, байршлын үйлчилгээ үзүүлэгч.
4.5.Анализ, алдааны лог, системийн мониторингийн үйлчилгээ үзүүлэгч.
4.6.ДАН систем эсхүл баталгаажуулалтын үйлчилгээ үзүүлэгч.
4.7.Хуульд заасан үндэслэлээр эрх бүхий төрийн байгууллага, шүүх, хяналтын байгууллага.
Tribe нь гуравдагч этгээдэд мэдээлэл дамжуулахдаа зөвхөн шаардлагатай мэдээллийг, шаардлагатай зорилгоор дамжуулах зарчмыг баримтална.
5.Мэдээлэл хадгалах хугацаа
5.1.Бүртгэлийн мэдээллийг хэрэглэгч бүртгэлээ устгах хүртэл эсхүл хуульд заасан хугацаанд хадгална.
5.2.Арга хэмжээний мэдээллийг зохион байгуулагч устгах хүртэл эсхүл үйлчилгээний хэвийн ажиллагаанд шаардлагатай хугацаанд хадгалж болно.
5.3.Төлбөр, гүйлгээтэй холбоотой мэдээллийг санхүү, татвар, нягтлан бодох бүртгэл болон холбогдох хууль тогтоомжид заасан хугацаанд хадгална.
5.4.Баталгаажуулах код, түр токен зэрэг богино хугацааны мэдээллийг зөвхөн техникийн шаардлагатай хугацаанд хадгална.
5.5.Хэрэглэгч мэдээллээ устгуулах хүсэлт гаргасан тохиолдолд Tribe хуульд заасны дагуу хадгалах шаардлагагүй бол мэдээллийг боломжит хугацаанд устгана эсхүл таних боломжгүй болгоно.
6.Мэдээллийн аюулгүй байдал
Tribe нь хэрэглэгчийн мэдээллийг хамгаалах зорилгоор дараах зохион байгуулалт, техникийн арга хэмжээг хэрэгжүүлнэ. Үүнд:
6.1.Дамжуулж буй мэдээллийг HTTPS/TLS протоколоор хамгаалах.
6.2.Нэвтрэх эрх, хандалтын түвшний хяналт хэрэгжүүлэх.
6.3.Нууц үгийг шууд харагдах хэлбэрээр хадгалахгүй байх.
6.4.Сервер, өгөгдлийн сан, системийн хандалтыг хязгаарлах.
6.5.Зөвшөөрөлгүй хандалт, мэдээлэл алдагдах, устах, өөрчлөгдөх эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах.
6.6.Системийн лог, алдаа, аюулгүй байдлын үйл явцыг хянах.
6.7.Шаардлагатай тохиолдолд мэдээллийн аюулгүй байдлын дотоод журам, стандарт, хяналтын арга хэмжээг хэрэгжүүлэх.
7.Cookies болон local storage
7.1.Tribe нь хэрэглэгчийн нэвтрэлтийг хадгалах, тохиргоог санах, үйлчилгээний хэрэглээг шинжлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор cookies, local storage болон ижил төрлийн технологи ашиглаж болно.
7.2.Хэрэглэгч хөтчийн тохиргоогоор cookies-г хязгаарлаж болох боловч энэ тохиолдолд Үйлчилгээний зарим боломж хэвийн ажиллахгүй байж болно.
8.Хэрэглэгчийн эрх
Хэрэглэгч өөрийн хувийн мэдээлэлтэй холбоотой дараах эрхтэй. Үүнд:
8.1.Өөрийн мэдээлэл цуглуулагдсан эсэхийг мэдэх.
8.2.Өөрийн мэдээлэлд хандах, хуулбар авах.
8.3.Буруу, дутуу мэдээллээ засуулах.
8.4.Мэдээллээ устгуулах хүсэлт гаргах.
8.5.Мэдээлэл боловсруулахыг хязгаарлуулах.
8.6.Өгсөн зөвшөөрлөө буцаан татах.
8.7.Хуульд заасан үндэслэлээр гомдол гаргах.
Эдгээр эрхээ хэрэгжүүлэх хүсэлтийг дараах хаягаар илгээнэ. Үүнд:
Имэйл: support.tribe@gmail.com ; hello@tribe.mn ; tribe@mobicom.mn Вэбсайт: https://tribe.mn
9.Маркетингийн мэдээлэл
9.1.Tribe нь хэрэглэгчийн зөвшөөрсөн тохиолдолд шинэ үйлчилгээ, арга хэмжээ, санал, урамшуулал, сургалт, мэдээ мэдээлэл илгээж болно.
9.2.Хэрэглэгч маркетингийн мэдээлэл авах зөвшөөрлөө хүссэн үедээ цуцлах боломжтой.
9.3.Зөвшөөрөл цуцалсан ч үйлчилгээтэй холбоотой зайлшгүй мэдэгдэл, бүртгэлийн баталгаажуулалт, аюулгүй байдлын мэдэгдэл илгээгдэж болно.
10.Хүүхдийн мэдээлэл
10.1.Tribe нь 15 болон түүнээс доош насны хүүхдэд зориулагдаагүй.
10.2.Tribe нь 16-аас доош насны хүүхдийн мэдээллийг эцэг, эх, асран хамгаалагчийн зөвшөөрөлгүйгээр мэдсээр байж цуглуулахгүй.
10.3.Хэрэв 16-аас доош насны хүүхдийн мэдээлэл зөвшөөрөлгүй цуглуулагдсан нь тогтоогдвол Tribe тухайн мэдээллийг устгах арга хэмжээ авна.
11.Мэдээлэл устгах болон аппликэйшн ашиглахаас татгалзах
11.1.Хэрэглэгч Tribe аппликэйшнийг төхөөрөмжөөсөө устгаснаар тухайн төхөөрөмжөөс мэдээлэл цуглуулах ажиллагааг зогсоож болно.
11.2.Аппликэйшн устгаснаар Tribe-ын серверт өмнө хадгалагдсан бүртгэл, арга хэмжээ, төлбөр, хуульд заасан хадгалах шаардлагатай мэдээллийг автоматаар устгахгүй.
11.3.Хэрэглэгч бүртгэл болон хувийн мэдээллээ устгуулах хүсэлтийг support.tribe@gmail.com ; hello@tribe.mn ; tribe@mobicom.mn хаягаар илгээж болно.
12.Гадаад улс руу мэдээлэл дамжуулах
12.1.Tribe нь cloud hosting, payment, notification, analytics зэрэг үйлчилгээ үзүүлэгч ашиглах үед хэрэглэгчийн мэдээлэл Монгол Улсаас гадна байрлах сервер, системээр боловсруулагдаж болзошгүй.
12.2.Ийм тохиолдолд Tribe нь мэдээллийг хамгаалах боломжит гэрээний, техникийн болон зохион байгуулалтын арга хэмжээг авахыг эрмэлзэнэ.
12.3.Хэрэв хуульд тусгай зөвшөөрөл, мэдэгдэл, хэрэглэгчийн зөвшөөрөл шаардсан бол Tribe холбогдох шаардлагыг биелүүлнэ.
13.Нууцлалын бодлогод өөрчлөлт оруулах
13.1.Tribe нь энэхүү Мэдээллийн эзний зөвшөөрлийг шаардлагатай үед шинэчилж болно.
13.2.Томоохон өөрчлөлт орсон тохиолдолд Tribe нь аппликэйшн, цахим хуудас, имэйл эсхүл бусад боломжит сувгаар хэрэглэгчид мэдэгдэнэ.
13.3.Хэрэглэгч шинэчилсэн Мэдээллийн эзний зөвшөөрлийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд үйлчилгээг ашиглахаа зогсоох, бүртгэлээ устгуулах эрхтэй.
13.4.Шинэчилсэн бодлого нийтлэгдсэний дараа хэрэглэгч Үйлчилгээг үргэлжлүүлэн ашиглавал тухайн шинэчилсэн бодлогыг хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
14.Холбоо барих
Нууцлалын бодлого, хувийн мэдээлэл, бүртгэл устгах, мэдээлэл засуулахтай холбоотой хүсэлтийг дараах сувгаар хүлээн авна:
Имэйл: support.tribe@gmail.com ; hello@tribe.mn ; tribe@mobicom.mn Вэбсайт: https://tribe.mn